ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН СУРГАЛТ /МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ТУСГАЙЛСАН СУРГАЛТ/ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫГ БҮРТГЭХ ЗАРЛАЛ
2024.04.24
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 23–ны өдрийн 01 дүгээр тогтоолын дөрөв дүгээр зүйл Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны 4.4 дах заалтыг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах мэргэшсэн байгууллагын сонгон шалгаруулалтыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах тул оролцогчдыг урьж байна.
Тавигдах шаардлага
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний үйл ажиллагааны чиглэлд сургалтын үйл ажиллагааны чиглэл тусгагдсан байх;
- Сургалтын хөтөлбөр нь чадамжид суурилсан сургалтын арга зүйгээр боловсруулагдсан, мэргэжлийн боловсрол, сургалтын стандартад нийцсэн, ажил олгогчийн эрэлт, хэрэгцээг хангахуйц байх;
- Заах арга зүй эзэмшсэн, үндсэн багштай байх;
- Сургалтын чиглэлээр мэргэшсэн туршлагатай;
- Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй, сургалтын стандарт нөхцөлийг хангасан онолын болон дадлагын байр танхимтай байх;
- Төгсөгчид мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэж Чадамжийн гэрчилгээ олгох;
Бүрдүүлэх баримт бичиг
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хандсан албан хүсэлт;
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Мэргэжлийн сургалт зохион байгуулах чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн байгууллагаар (Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сургалт, Үнэлгээ, Судалгааны институт) баталгаажуулсан дүгнэлтийн хуулбар;
- 2024 онд сургалт зохион байгуулах ажлын төлөвлөгөө (төлөвлөгөөнд аль 1 аймагт сургалт зохион байгуулахаар тусгагдсан байна);
- 2023 онд сургалт зохион байгуулсан ажлын тайлан (сургалтын анги танхим, материал, хэрэглэгдэхүүний талаарх мэдээлэл, фото зургаар баталгаажуулах, төгсөгчдийн мэдээлэл);
- Сургалтын байрны түрээсийн гэрээний нотариатаар батлуулсан хувь (хүчинтэй хугацаатай байх) эсвэл өөрийн эзэмшлийн байртай бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар;
- Багшийн анкет, тухайн сургалтын чиглэлээр мэргэжлийн үнэмлэх болон дипломын хуулбар, багшлах эрхийн үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ;
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах мэргэшсэн байгууллагуудын холбогдох баримт бичиг, материалыг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагаас өмнө хүлээн авна.
Хаяг: Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Эрхүүгийн гудамж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжил, нийгмийн оролцооны газар 3 давхарт 302 тоот
Утас: 77073000
Сургалтын төрлүүд:
Д/д |
Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангилал |
Мэргэжлийн чиглэл |
1 |
Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, ан агнуур |
Үр тариа, тэжээлийн ургамал тариалах |
Фермерийн аж ахуй |
||
Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах /ногоочин/ |
||
Ойн аж ахуй, мод бэлтгэх |
||
Малчин |
||
2 |
Уул уурхай, олборлолт |
Машин механизм, төхөөрөмжийн оператор |
Машин механизм, төхөөрөмжийн засварчин |
||
Зүтгүүрийн машинч /төмөр замын ажилтан/ |
||
Цооног өрөмдөгч, адилтгах бусад ажилтан |
||
Далд ба ил уурхайчин |
||
Баяжуулагч |
||
Зам, засвар үйлчилгээний ажилтан |
||
3 |
Боловсруулах үйлдвэр |
Хөнгөн үйлдвэрлэлийн оёдол, эсгүүр |
Хөнгөн үйлдвэрлэлийн сүлжигч, нэхэгч, кительчин |
||
Хатгамал, эсгий, даавуу урлал |
||
Арьс ширэн урлал |
||
Гутал үйлдвэрлэл /Монгол, Буриад гутал эсгэх, оёх/ |
||
Гар урлал, бэлэг дурсгал |
||
Модон эдлэл буюу гэр ахуйн мужаан |
||
Жижиг эдлэл үйлдвэрлэл /чөдөр, ногт гэх мэт/ |
||
Хүнсний боловсруулах үйлдвэрлэл /мах, сүү/ |
||
Хоол үйлдвэрлэл, тогооч |
||
Талх нарийн боов |
||
Сүү цагаан идээ боловсруулах |
||
4 |
Барилга болон техникийн үйлчилгээ |
Кран өргөгч цамхаг түүнтэй адилтгах машины оператор |
Засал, чимэглэл |
||
Өрөг угсрагч |
||
Бетон арматур |
||
Цахилгаанчин |
||
Гагнуурчин |
||
Сантехникч |
||
Барилгын мужаан |
||
Барилгын материал үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн оператор |
||
Шилчин |
||
Дээвэрчин |
||
Металл хийц бэлтгэгч, нимгэн төмөрчин |
||
Цахилгаан төхөөрөмжийн механикч /тохируулагч/ |
||
Агааржуулалт, агаар сэлгэлтийн механикч |
||
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн засварчин |
||
Хөдөө аж ахуйн машин механизм, тоног төхөөрөмжийн механикч, засварчин |
||
Барилгын материал үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн засварчин |
||
5 |
Бөөний болон жижиглэн худалдаа, ахуйн болон засвар үйлчилгээ |
Автомашины засвар |
Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засвар |
||
Дархан, мужаан, сийлбэр |
||
Телевизор, гар утасны засварчин |
||
Гутал засвар |
||
Жижиг эдлэлийн засварчин /цүнх, цаг гэх мэт/ |
||
Үсчин |
||
Гоо засал |
||
Зочид буудлын үйлчлэгч, үйлчилгээний ажилтан |
||
Гэрийн үйлчлэгч, асрагч |
||
Цэцэрлэгийн багшийн туслах ажилтан |
||
Аялал зуучлалын хөтөч, тайлбарлагч |
||
Худалдагч касс, нярав |
||
Зөөгч, Бармен |
||
6 |
Мэдээллийн технологи |
Цахим ур чадвар /Мэдээлэл хайх, олж авах, Цахим орчинд бусадтай харилцах, Цахим контент бүтээх, Цахим орчинд аюулгүй байдлаа хангах/ |