
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Нийтлэгдсэн огноо: 2025-10-14
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН
АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
- төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
- Хүсэлт
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/;
- Төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгсөн нотлох баримтыг хавсаргах.
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2025 оны 10 сарын 21-ний өдрийн 17:30 цаг хүртэл
- Хүлээн авах хаяг: odchimeg.into@gmail.com цахим шуудангаар
- Холбоо барих утас: 90005079
Шилжүүлэх, сэлгэн ажиллуулах ажлын байрны жагсаалт
№ |
Дотоод нэгж |
Албан тушаал |
Албан тушаалын ангилал, зэрэглэл, төрөл |
Орон тоо |
Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага |
|||
Боловсрол |
Мэргэжил |
Мэргэшил |
Туршлага |
|||||
1 |
Захиргаа удирдлагын газар |
Албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн |
Дэс түшмэл, ТЗ-7 гүйцэтгэх |
1 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
|
Шаардлагатай бол тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх. |
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАР
Нийтлэгдсэн огноо: 2025-10-14
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Байгууллагын бичиг хэрэг, архивын үйл ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу хариуцан зохион байгуулах
- Баримт бичгийн бүртгэл, хадгалалт, шилжүүлэлт, ашиглалтын бүрэн бүтэн байдлыг хангах
- иргэдэд лавлагаа өгөх
- төрийн архивт шилжүүлэх
- Ерөнхий газрын даргын өдөр тутмын ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэх
Тавигдах шаардлага:
- Архив, бичиг хэрэг, баримт бичгийн удирдлагын чиглэлээр их, дээд сургууль төгссөн
- Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн
- Хариуцлагатай, нягт нямбай, байгууллагын соёлд нийцсэн байх
Бүрдүүлэх материал:
- Хүсэлт
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
- Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/;
- Төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгсөн нотлох баримтыг хавсаргах.
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2025 оны 10 сарын 21-ний өдрийн 17:30 цаг хүртэл
- Хүлээн авах хаяг: odchimeg.into@gmail.com цахим шуудангаар
- Холбоо барих утас: 90005079
№ |
Дотоод нэгж |
Албан тушаал |
Албан тушаалын ангилал, зэрэглэл, төрөл |
Орон тоо |
Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага |
|||
Боловсрол |
Мэргэжил |
Мэргэшил |
Туршлага |
|||||
1 |
Тамгын газар |
Архивын эрхлэгч бөгөөд даргын туслах |
ТҮМ-4 гүйцэтгэх |
1 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
|
Архив, албан хэрэг хэрэг хөтлөлтийн мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан байх. |
Мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно. |



