Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам



НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэ журмын зорилго нь төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө (цаашид “төлөвлөгөө” гэх) боловсруулах, баталгаажуулах, төлөвлөгөөний биелэлтийг тайлагнах, албан хаагчийн гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхдээ нотолгоонд суурилсан, шударга, ил тод байх зарчмыг баримтална.

1.3. Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

1.3.1. “гүйцэтгэлийн төлөвлөгөө” гэж төрийн жинхэнэ албан хаагчаас энэ журамд заасны дагуу байгууллагын болон нэгжийн төлөвлөгөөг өөрийн албан тушаалын тодорхойлолттой уялдуулан боловсруулсан нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний төлөвлөгөөг;

1.3.2. “гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээ” гэж төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүнг илэрхийлэх, түүний эрхлэх ажил үүрэг, байгууллага, нэгжийн зорилго, зорилтын хүрээнд хийж гүйцэтгэх арга хэмжээг;

1.3.3. “шалгуур үзүүлэлт” гэж төрийн жинхэнэ албан хаагчийн төлөвлөсөн гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээ биелэсэн эсэхийг тодорхойлох үзүүлэлтийг;

1.3.4. “хүрэх түвшин” гэж төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан, төлөвлөсөн хугацаа дуусахад хүрэхээр хүлээгдэж буй үр дүнг;

1.3.5. “мэдлэг, чадвар” гэж тухайн төрийн албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, хандлагыг.


ХОЁР. ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ, БАТЛУУЛАХ

2.1. Төрийн жинхэнэ албан хаагчийн (цаашид “албан хаагч” гэх) төлөвлөгөө нь зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд үндэслэж, тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолттой уялдсан байна. Нэгжийн даргын гүйцэтгэлийн төлөвлөгөө нь тухайн зохион байгуулалтын нэгжийн төлөвлөгөө болон мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт, арга хэмжээ гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

2.2. Албан хаагчийн төлөвлөгөө нь албан хаагчийн гүйцэтгэлийн зорилт, мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд тэдгээр нь хэрэгжүүлэх арга хэмжээ, хэмжих шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, гүйцэтгэж эхлэх, дуусах хугацаа гэсэн хэсэгтэй байна.

2.3. Нэгжийн дарга албан хаагчийн төлөвлөгөөг байгууллагын болон нэгжийн төлөвлөгөө, түүний албан тушаалын тодорхойлолттой уялдсан эсэхийг хянаж, 1 дүгээр сарын 10-ны дотор батална.

2.4. Зохион байгуулалтын нэгжгүй байгууллагын хувьд албан хаагч төлөвлөгөөгөө төсвийн шууд захирагчаар хянуулж, батлуулна.

2.5. Суман дахь босоо удирдлагатай байгууллагын албан хаагч тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга болон өөрийн харьяалах төсвийн шууд захирагчаар гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулна.

2.6. Төлөвлөгөө батлагдсанаас хойш албан хаагч цаг үеийн шаардлагын дагуу нэмэлт чиг үүрэг гүйцэтгэх болсон, эсхүл тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт орсон тохиолдолд төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Нэмэлт ажил, үүргийг төлөвлөгөөний гүйцэтгэлийн зорилт хэсэгт хамааруулан хэрэгжүүлэх бөгөөд нэмэлт, өөрчлөлт нь төлөвлөгөөний салшгүй хэсэг байна.

2.7. Төлөвлөгөөнд албан хаагч, нэгжийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарснаар түүнийг баталгаажуулсанд тооцно.

2.8. Албан хаагч төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, чөлөөлөгдсөн, халагдсан бол төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, дуусгавар болгоно.


ГУРАВ. ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТИЙГ ТАЙЛАГНАХ, БАТАЛГААЖУУЛАХ

3.1. Албан хаагч төлөвлөгөөний биелэлтийг өөрийн гарын үсгээр баталгаажуулан хагас, бүтэн жилээр батлагдсан загварын дагуу тайлагнана.

3.2. Албан хаагч төлөвлөгөөний биелэлтийг хагас жилээр 6 дугаар сарын 15-ны дотор, жилийн эцсээр 12 дугаар сарын 15-ны дотор тайлагнана.

3.3. Нэгжийн дарга албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийн 1, 3-р улирлын явцын ярилцлагыг 4, 10 дугаар сарын 5-ны дотор хийнэ.

3.4. Нэгжийн дарга (зохион байгуулалтын нэгжгүй бол байгууллагын төсвийн шууд захирагч) албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг хянаж, үнэлгээ өгөхдөө төрийн жинхэнэ албан хаагчтай ярилцлага хийн гарын үсэг зурж баталгаажуулна.

3.5. Нэгжийн дарга хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ журамд заасан хугацаанд албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, баталгаажуулаагүй тохиолдолд дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж болно.

3.6. Албан хаагч төлөвлөгөөний биелэлтийн талаар нэгжийн дарга (зохион байгуулалтын нэгжгүй бол байгууллагын төсвийн шууд захирагч)-д тогтмол танилцуулж, зохих дэмжлэг, чиглэл авч ажиллана

 

ДӨРӨВ. АЛБАН ХААГЧИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ, ҮР ДҮН,
МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ

4.1. Байгууллагын үнэлгээний багийг төсвийн шууд захирагчийн шийдвэрээр байгууллагын нэгжийн удирдах албан тушаалтан болон хүний нөөц хариуцсан албан хаагчийн төлөөллөөс бүрдүүлэн жил бүрийн 6, 12 дугаар сард багтаан байгуулна. Хэрэв тухайн байгууллага зохион байгуулалтын нэгжгүй бол байгууллагын үнэлгээний баг шаардлагагүй бөгөөд энэ журамд заасан байгууллагын үнэлгээний багийн хийх ажлыг төсвийн шууд захирагч гүйцэтгэнэ.

4.2. Нэгжийн даргын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хавсралт болох мэдлэг чадвар, хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээг төсвийн шууд захирагч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар баталсан Үнэлгээний хуудсаар баталгаажуулж, албан хаагчийн хувийн хэрэгт хавсаргана.

4.3. Нэгжийн дарга албан хаагчийн гүйцэтгэлийн тайланг хянаж “А буюу Маш сайн”, “B буюу Сайн”, “C буюу Хангалттай”, “D буюу Сайжруулах шаардлагатай”,   “F буюу Хангалтгүй” гэсэн үнэлгээг өгч баталгаажуулна.

4.4. Нэгжийн дарга албан хаагчийн төлөвлөгөөний эхний хагас жилийн баталгаажуулсан тайланг 6-р сарын 17-ны дотор, сүүлийн хагас жилийн баталгаажуулсан тайланг 12 дугаар сарын 17-ны дотор байгууллагын үнэлгээний багт хүргүүлнэ.

4.5. Суман дахь босоо удирдлагатай байгууллагын албан хаагчийн тайланг үнэлэхдээ тухайн шатны Засаг даргын Тамгын газрын даргын баталгаажуулснаар харьяалах дээд шатны байгууллагын удирдлага үнэлнэ.

4.6. Нэгжийн даргын албан хаагчийн гүйцэтгэлийн тайланг хянаж өгсөн үнэлгээнд зөрчил илэрсэн тохиолдолд Байгууллагын үнэлгээний баг баталгаажуулсан үндэслэл, нотолгоог нэгжийн даргаас шаардах эрхтэй бөгөөд нэгжийн дарга нь үнэлгээний багт үндэслэл, нотолгоогоо танилцуулна.

4.7. Байгууллагын үнэлгээний баг албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээг 6 дугаар сарын 20-ны дотор, сүүлийн хагас жилийн үнэлгээг 12 дугаар сарын 20-ны дотор баталгаажуулна.

4.8. Төрийн жинхэнэ албан хаагч төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх хугацаа дуусахад  3 сараас бага хугацаа үлдсэн үед тухайн албан тушаалд томилогдсон бол түүний тус хугацаанд гүйцэтгэсэн ажлыг дараагийн үнэлгээний хугацаанд нэгтгэн дүгнэж болно.

4.9. Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг дараахь байдлаар тодорхойлж үнэлнэ: 

4.9.1. гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний биелэлтийг тухайн ажилтны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээ болон нэмэлт ажлын үр дүнгээр тооцож 70 хүртэлх оноогоор;

4.9.2. мэдлэг чадварын үнэлгээг, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилт, арга хэмжээний биелэлтээр тооцон 15 хүртэлх оноогоор;

4.9.3. хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээ, багаар ажиллах чадвар (үйлчилгээ үзүүлэх хандлага)-аар 15 хүртэлх оноогоор.

4.10. Нэгжийн даргын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг дараахь байдлаар тодорхойлж үнэлнэ:

4.10.1. гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний биелэлтийг тухайн нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний үр дүнгээр тооцож 70 хүртэлх оноогоор;

4.10.2. мэдлэг чадварын үнэлгээг, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилт, арга хэмжээний биелэлтээр тооцон 15 хүртэлх оноогоор;

4.10.3. хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээг төсвийн шууд захирагчийн үнэлгээгээр тооцон 15 хүртэлх оноогоор.

4.11. Энэ журмын 4.9.3-т заасан албан хаагчийн хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээний багаар ажиллах чадварыг нэгжийн хамт олноор үнэлүүлэх ажлыг нэгжийн дарга зохион байгуулах бөгөөд үнэлгээг албан хаагчдаас нууцаар авч нэгтгэн үнэлгээнд тооцно.

4.12. Нэгжийн даргын (зохион байгуулалтын нэгжгүй байгууллагын хувьд төсвийн шууд захирагч)-ийн өгсөн гүйцэтгэлийн үнэлгээтэй албан хаагч танилцаж, хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд гарын үсэг зурж баталгаажуулна.

4.13. Албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар баталсан Үнэлгээний хуудсаар баталгаажуулж, албан хаагчийн хувийн хэрэгт хавсаргана.

4.14. Нэгжийн даргаас албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээг үндэслэн байгууллагын үнэлгээний баг холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт болон байгууллагын дотоод журмыг баримтлан дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар эрх бүхий этгээдэд санал гаргана.

4.14.1. “А буюу Маш сайн” үнэлгээ авсан төрийн албан хаагчийн хувьд:

а. төрийн дээд болон салбарын шагналд тодорхойлох;

б. мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал, урамшуулал олгох;

в. цол, зэрэг дэвийг хугацаанаас өмнө ахиулах (2 удаа дараалан “А буюу маш сайн” үнэлэгдвэл);

г. цалингийн шатлалыг алгасуулж нэмэгдүүлэх (3 удаа дараалан “А буюу маш сайн” үнэлэгдвэл);

д. албан тушаалд дэвшүүлэх зорилгоор мэргэшүүлэх багц сургалтад хамруулах (3 удаа дараалан “А буюу маш сайн” үнэлэгдвэл).

4.14.2. “В буюу Сайн” үнэлгээ авсан төрийн албан хаагчийн хувьд:

а. цол, зэрэг дэвийг ахиулах;

б. мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал, урамшуулал олгох.

4.14.3. “С буюу Хангалттай” үнэлгээ авсан төрийн албан хаагчийн хувьд:

а. цол, зэрэг дэвийг хууль тогтоомжид заасны дагуу олгох.

4.14.4. “D буюу Сайжруулах шаардлагатай” үнэлгээ авсан төрийн албан хаагчийн хувьд:

а. сургалтад хамруулах;

б. хугацаатай үүрэг даалгавар өгөх;

в. сануулах арга хэмжээ авах.

4.14.5. “F буюу Хангалтгүй” үнэлгээ авсан төрийн албан хаагчийн хувьд:

а. сануулах арга хэмжээ авах;

б. албан тушаалын цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

в. албан тушаал бууруулах (3 удаа дараалан “F буюу хангалтгүй” үнэлэгдвэл);

г. төрийн албанаас халах (удаа дараа 3 ба түүнээс дээш “F буюу хангалтгүй” үнэлэгдвэл).

4.15. Энэ журмын 4.14-т заасан үнэлгээнд харгалзах саналыг тухайн жилд давхардуулахгүй.

4.16. Үнэлгээний баг нь албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээг үндэслэн энэ журмын 4.14-т заасан арга хэмжээний саналыг төсвийн шууд захирагчид хүргүүлнэ.

4.17. Албан хаагч өөр албан тушаалд шилжих буюу сэлгэн ажилласан бол өмнө нь ажиллаж байсан байгууллагад хамгийн сүүлд авсан үнэлгээг энэ журмын 4.14-т заасан үнэлгээнд оруулж тооцно.

4.18. Төрийн албаны тухай хуулийн 46.1-д заасан үндэслэлээр түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагч эргэн томилогдвол өмнө ажиллаж байх үедээ сүүлийн авсан үнэлгээг энэ журмын 4.14-т заасан үнэлгээнд оруулж тооцно.

4.19. Төрийн албаны тухай хуулийн 26.3-т зааснаар төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэхэд энэ журамд заасан үнэлгээг харгалзана.

4.20. Албан хаагчийн ажлын үр дүн гурав ба түүнээс дээш удаа хангалтгүй үнэлэгдвэл төрийн жинхэнэ албанаас халах үндэслэл болно.

4.21. Үнэлгээний хуудсыг 3 хувь үйлдэж үнэлгээний баг, албан хаагч болон албан хаагчийн хувийн хэрэгт тус тус хадгална.

4.22. Байгууллагын нийт албан хаагчдын үнэлгээний дүнд үндэслэн Үнэлгээний баг байгууллагын үйл ажиллагааны үр дүнг ил тод мэдээлж, гарсан алдаа дутагдлыг арилгах, албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх арга хэмжээг дараагийн тайлант хугацааны байгууллагын төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх талаар зөвлөмж боловсруулан эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.


ТАВ. БУСАД ЗҮЙЛ

5.1. Энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан маргааныг Төрийн албаны тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.

5.2. Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

Play Pause Stop 10 seconds

Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам

Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1.1. Энэ журмын зорилго нь төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэли... 2021-01-13 18
Шинэ жилийн мэндчилгээ

Шинэ жилийн мэндчилгээ

Айлчлан ирж буй 2021 он #Хөгжилд_Тэмүүлсэн_Хүртээмжтэй жил болох болтугай! Шинэ жилийн мэнд х... 2020-12-28 4110
“Хөгжлийн бэрхшээл судлал ба инноваци 2020” эрдэм шинжилгээний хурал боллоо

“Хөгжлийн бэрхшээл судлал ба инноваци 2020” эрдэм шинжилгээний хурал боллоо

7 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа эрдэм шинжилгээний хурал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн... 2020-12-03 506
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ МАНЛАЙЛАГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ “WILD-2021” ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ МАНЛАЙЛАГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ “WILD-2021” ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА.

Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй  охид, эмэгтэйчүүдэд манлайллын бол... 2020-11-17 638
МУИС-ийн хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа

МУИС-ийн хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа

2020 оны 11 дүгээр сарын 5,6-ны өдөр ХБХХЕГ-аас "МУИС-ийн хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудыг урь... 2020-11-10 351
“Эерэг хандлагыг төлөвшүүлж, Ээлтэй орчинг нэмэгдүүлье” Агентлагийн нэрэмжит аяны тугийг Сонгинохайрхан дүүрэгт хүлээлгэн өглөө

“Эерэг хандлагыг төлөвшүүлж, Ээлтэй орчинг нэмэгдүүлье” Агентлагийн нэрэмжит аяны тугийг Сонгинохайрхан дүүрэгт хүлээлгэн өглөө

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас нийслэлийн төвийн 6 дүүргийн дунд агентлагийн ... 2020-11-09 438
“Тэгш хамруулан хөгжүүлэх нь” сургалт зохион байгуулагдлаа.

“Тэгш хамруулан хөгжүүлэх нь” сургалт зохион байгуулагдлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийн онцлог хэрэгцээнд нийцсэн дэмжлэг үзүүлж тухайн хүүхдийг үе тэн... 2020-11-09 429
“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ”  НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ” НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ЗОРИЛГО Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд идэвхитэй оролцоход тэдний эрхийг ханг... 2020-11-09 678
“МЭРГЭЖЛЭЭ ЗӨВ СОНГОЁ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“МЭРГЭЖЛЭЭ ЗӨВ СОНГОЁ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

          Сонголтоо хийж чадалгүй бусдын нөлөөлөлд  автан яаран мэрг... 2020-11-04 451
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ СУДЛАЛ НЬ  САЛБАР ДУНДЫН ШИНЖЛЭХ   УХААН БОЛОХ НЬ - 2019 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЭМХТГЭЛ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ СУДЛАЛ НЬ САЛБАР ДУНДЫН ШИНЖЛЭХ УХААН БОЛОХ НЬ - 2019 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЭМХТГЭЛ

   ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ СУДЛАЛ НЬ  САЛБАР ДУНДЫН ШИНЖЛЭХ   УХААН БОЛОХ НЬ ... 2020-11-04 376

"Судалгааны ажил хэрхэн амжилттай бичих вэ" сургалт боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүний бүхий л салбарт судалгаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага... 2020-11-03 328
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд цахим үйлчилгээг нэвтрүүллээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд цахим үйлчилгээг нэвтрүүллээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим эмнэлэг” төслийн хүрээнд Азийн хөгж... 2020-10-19 351
“Хүүхэд, өсвөр насныханд тохиолдох сэтгэцийн эмгэгүүд” сэдвээр эмч нар туршлага солилцлоо

“Хүүхэд, өсвөр насныханд тохиолдох сэтгэцийн эмгэгүүд” сэдвээр эмч нар туршлага солилцлоо

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийг “Сэтгэцийн эрүүл... 2020-10-09 321
Дэд бүтцийн хүртээмжийн үнэлгээний тайлангийн хурал боллоо

Дэд бүтцийн хүртээмжийн үнэлгээний тайлангийн хурал боллоо

Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар, Түгээмэл хөгжил ТББ-тай хамтран 2020.08.... 2020-10-06 322
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдааг бэлтгэж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдааг бэлтгэж байна

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран 2020 оны 10 дугаар сарын 05-аас 09-ний ө... 2020-10-06 329
Төрийн болон ТББ-уудын уулзалт боллоо

Төрийн болон ТББ-уудын уулзалт боллоо

ХБХХЕГазар иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор хөгж... 2020-09-30 328
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургалтанд хамрууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургалтанд хамрууллаа

ХБХХЕГазар, Улс төрийн боловсролын академитай хамтран иргэдэд улс төрийн сонгуулийн талаар ойлг... 2020-09-29 309
Шинэ жилийн мэндчилгээ

Шинэ жилийн мэндчилгээ

Айлчлан ирж буй 2021 он #Хөгжилд_Тэмүүлсэн_Хүртээмжтэй жил болох болтугай! Шинэ жилийн мэнд х... 2020-12-28 4110
ХБХХЕГ-ын дарга Э.Тамир харьяа төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

ХБХХЕГ-ын дарга Э.Тамир харьяа төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

ХБХХЕГ-ын дарга Э.Тамир тус агентлагийн харьяа Сэргээн засах төв, ХБ-тэй хүүхдийн сэргээн засах хө... 2020-09-22 3784
ТББ-ууд дохионы хэлийг ажил мэргэжлийн  индекст оруулах санал гаргалаа

ТББ-ууд дохионы хэлийг ажил мэргэжлийн индекст оруулах санал гаргалаа

ХБХХЕГ-ын дарга Э.Тамир сонсголын бэрхшээлийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай уулзаж, аж... 2020-09-24 3729
“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо

“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй х... 2019-12-03 2374
 “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ СУДЛАЛ НЬ САЛБАР ДУНДЫН ШИНЖЛЭХ УХААН БОЛОХ НЬ-2019” Сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ СУДЛАЛ НЬ САЛБАР ДУНДЫН ШИНЖЛЭХ УХААН БОЛОХ НЬ-2019” Сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хү... 2019-11-28 2259
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрт дадлагажуулах сургагч багшийг бэлтгэж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрт дадлагажуулах сургагч багшийг бэлтгэж байна

2019 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд МУ-н Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ХБХХЕГ болон ... 2019-11-20 2195
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХБХХЕГазарт ажиллалаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХБХХЕГазарт ажиллалаа

Өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх Хөгжлийн бэрхшээлтэй хүний хө... 2020-04-28 1937
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэн олгож байна

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэн олгож байна

Цар тахлын үед эдийн засгийг сэргээх, эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах  ... 2020-05-28 1871
“Сонсгол хамгаалах дэлхийн өдөр”  03 дугаар сарын 03

“Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” 03 дугаар сарын 03

  Жил бүрийн 03 дугаар сарын 03-ны өдрийг ДЭМБ-аас “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр&rd... 2020-03-03 1861
МБУЧОС-ын оюутнуудын дунд “Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг Амжилттай зохион байгууллаа.

МБУЧОС-ын оюутнуудын дунд “Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг Амжилттай зохион байгууллаа.

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэ... 2019-12-02 1726
“ХҮРТЭЭМЖТЭЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО”  өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

“ХҮРТЭЭМЖТЭЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсий... 2019-11-25 1718
“Хэнийг ч бүү үлдээ”

“Хэнийг ч бүү үлдээ”

Жил бүрийн 3-р сарын 21-нд Дэлхийн дауны хам шинжийн өдөр тохиодог. 2020 онд энэ өдрийг ‘&rs... 2020-03-21 1639
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй

Энэ сарын 19-нд Сэргээн Засалт, Сургалт, Үйлдвэрлэлийн Төвийн МБУЧОС /Мэргэжлийн боловсрол, ур чад... 2019-06-24 1591
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг  нэмэгдүүлэхэд салбар дундын уялдаа чухал

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд салбар дундын уялдаа чухал

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамга... 2019-12-02 1566
Парламентийн мэтгэлцээн

Парламентийн мэтгэлцээн

НҮБ -аас жил бүрийн 12 дугаар сарын 03–ны өдрийг Хөгжлийн   бэрхшээлтэй хүний эрхи... 2019-11-28 1565
Агентлагийн нэрэмжит тугийг өртөөчлөн аялуулах аян амжилттай  үргэлжилж байна

Агентлагийн нэрэмжит тугийг өртөөчлөн аялуулах аян амжилттай үргэлжилж байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас санаачлан эхлүүлсэн “Эерэг хандлагы... 2020-01-10 1558
4 дүгээр сарын 2  “Аутизмыг таниулах дэлхийн өдөр”

4 дүгээр сарын 2 “Аутизмыг таниулах дэлхийн өдөр”

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 62/139 тогтоолоор жил бүрийн 4 дүгээр сарын 2-ны өдрийг “Аутизмыг ... 2020-04-02 1515