
Төсөл сонгон шалгаруулалтын нэр: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан боловсрол, сэргээн засах эмчилгээ, асаргаа үйлчилгээ хөгжүүлэн хамгаалах
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь эрх бүхий тендерт оролцогчдыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан боловсрол, сэргээн засах эмчилгээ, асаргаа үйлчилгээ хөгжүүлэн хамгаалах, үйл ажиллагаа явуулах байгууллагыг сонгох сонгон шалгаруулалтад тендер ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд 50,000 төгрөгийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн энэхүү тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон Харьцуулалтын аргад үндэслэн үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.
Тендерийг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минутад нээнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг дор дурдсан хаягаар авна уу.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Бодлогын хэрэгжилтийн газар
Веб хаяг: http://www.gadpwd.gov.mn/
Холбоо барих утас: 77073008, 77073000



