Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын үндсэн чиг үүрэг
Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар холбогдох хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоодын хяналт шалгалт, аудит хийх, статистик мэдээ гаргах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах ;
- Бодлого төлөвлөлт, хэрэгжилт, төсвийн зарцуулалтын үр дүнг дээшлүүлэх, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн чиглэлээр батлагдан хэрэгжиж буй урт болон дунд хугацааны бодлого, зорилтуудын хэрэгжилт, үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, дүгнэлт зөвлөмж гаргах, биелэлтийг хангуулах;
- Салбарын хэмжээнд хэрэгжсэн судалгаа, төсөл, зөвлөх үйлчилгээ, бусад байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, түүнтэй холбоотой гарсан тайлан мэдээг нэгтгэн дүгнэлт, санал зөвлөмж боловсруулах;
- Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийн байдалд хяналт, шинжилгээ, үнэлгээ өгөх;
- Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актын хэрэгжилт болон байгууллагын хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх;
- Үйлдвэрлэж байгаа болон зах зээлд нийлүүлж байгаа бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, стандартад хяналт тавих;
- Төрийн аудитын тухай хууль, холбогдох бусад дүрэм, журмын хэрэгжилт, үйл ажиллагаанд батлагдсан төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу дотоод санхүүгийн шалгалт зохион байгуулах, дүнг тайлагнах, санал, зөвлөмж боловсруулах;
English



Дэд цэс
Бүтэц зохион байгуулалт
Тамгын газрын үндсэн чиг үүрэг
Бодлогын хэрэгжилтын газрын үндсэн чиг үүрэг
Хөгжил, нийгмийн оролцооны газрын үндсэн чиг үүрэг
Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын үндсэн чиг үүрэг