Тамгын газрын үндсэн чиг үүрэг

Төрийн захиргааны манлайллыг хангах зорилтын хүрээнд ажиллаж, газрын удирдлагын манлайлал, үйл ажиллагааны хэвийн болон шуурхай байдлыг ханган, удирдах дээд байгууллага, газрын даргын шийдвэрийг хэрэгжүүлэхэд нэгжүүдийн ажлыг уялдуулан холбож зохион байгуулна.

         Байгууллагын хүний нөөцийг чадварлаг, мэргэжлийн албан хаагчдаар бүрдүүлэн, байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, үр дүнтэй явуулах нөхцөлийг хангах,

         Архив, албан хэрэг хөтлөлтийн стандартыг хангах мөн байгууллага, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх, ил тод байдлын шалгуур үзүүлэлтийг ханган ажиллах

         Газрын гадаад, дотоод, олон нийтийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Олон улсын ижил төстэй үйл ажиллагаатай байгууллагуудын туршлага, ололтуудыг судлах, нэвтрүүлэх, салбарын болон байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод мэдээлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах үндсэн үүрэгтэй.