ХБХ-ийн эрхийн өдөр
“ХБХ-ий эрхийг хангахад Төр, ТББ-ын түншлэлийг бэхжүүлэх нь” Үндэсний чуулган Төрийн ордонд боллоо. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ. 1992 оноос хойш энэ өдрийг өдгөө 26 дахь удаагаа Дэлхий нийтээрээ тэмдэглэж байна. 2018 оны хувьд НҮБ-ын конвецид нэгдэн орсон улс орон бүхэн энэ өдрийг "Хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоо, тэгш байдлыг хангаж, эрх мэдэлжүүлэх нь" уриан дор тэмдэглэж байгаа билээ. ХБХ-ий эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан ХНХЯам болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад Төр, Төрийн бус байгууллагын түншлэлийг бэхжүүлэх нь" үндэсний чуулганыг зохион байгууллаа. Чуулганд УИХ, Засгийн газрын гишүүд, төв, орон нутгийн төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл нийт 700 гаруй төлөөлөгчид оролцсон байна. "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад Төр, Төрийн бус байгууллагын түншлэлийг бэхжүүлэх нь" чуулганы үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад тулгамдаж буй асуудлууд, ялангуяа тэдний хөдөлмөр эрхлэлт, боловсролд тэгш хамруулах, дэд бүтцийн хүртээмжтэй орчинг бүрдүүлэх зэрэг салбар дундын уялдааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг хангах асуудлуудыг хөндсөн үндсэн илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнөсөн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн хэрэгжилт, сонгох, сонгогдох эрхээ эдлэх талаар тулгамддаг асуудлыг хөндөж хэлэлцсэн юм. Ингэснээр ХБИ-дэд тулгамддаг асуудлуудыг ил тодоор Төр засаг, олон нийтийн анхааралд хүргэж, шийдвэрлэх арга зам, хамтын оролцоог тодорхой болгохыг зорьж байна. Хэлэлцүүлгийн үр дүнгээр төрийн 3 өндөрлөгөөс эхлээд холбогдох төрийн болон ТББ-дад дараах зөвлөмжийг гаргасан байна. 1. МУ-ын Ерөнхийлөгчид : 2018 оны 09 сарын 09-ний өдрийн 128-р зарлигийн биелэлтийг хангуулах талаар тодорхой арга хэмжээ авах; 2. Монгол Улсын Их Хуралд : Улсын Их хурлын даргын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон тооны бус зөвлөлийг байгуулж, их хурлаас гарч буй бодлого, хууль тогтоомжинд санал өгөх, асуудлаа тусгах боломжийг олгох; Хуулийн төслийг боловсруулан батлахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудаас санал авч тусгасан байхыг баталгаажуулсан заалтыг Хууль тогтоомжийн тухай хуулинд шинээр тусгах; 2018-2019 оны УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх хуулиуд ялангуяа Тендерийн тухай хууль, Нийгмийн даатгалын багц хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль , Татварын багц хууль, Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Боловсролын багц хуулиудыг боловсруулах, хэлэлцэх үйл явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын саналыг тусгах ажлыг зохион байгуулах ; УИХ-ын сонгуулийн 76 тойргийн 2-г нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувиарлах замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг их хуралд оруулах ;
3. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газарт : Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн Эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг ХНХ-ын сайдын эрхлэх ажлын хүрээнд шилжүүлсэн 2018 оны 09 сарын 14-ны өдрийн 289-р тогтоолыг хүчингүй болгож Үндэсний зөвлөлийг дахин Монгол Улсын ерөнхий сайдын дэргэд байгуулах ; Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 25.2-т заасныг удирдлага болгон “Орон сууц” үндэсний хөтөлбөрт халамжийн орон сууц байгуулах тухай болон бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагаас өгсөн саналыг тусгах; 4. Холбогдох Төрийн болон ТББ-дад : Тус тусын салбарын хууль тогтоомжийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай хуулийн үзэл баримтлал, зарчим, зүйл заалттай уялдуулах; Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулах; Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг бодитоор хангах ажлыг зохион байгуулах; Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангах, болон бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ТББ-аар гэрээлэн гүйцэлдүүлэхэд анхаарах; ТББ-уудад бий болсон мэдлэг шаардсан контент, судалгаа, арга зүй, зөвлөмж үйлчилгээг төр үнэлж үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг болгох; 5. Боловсролын чиглэлээр : Тэгш хамруулах боловсролын тухай үндэсний хөтөлбөр боловсруулж баталж хэрэгжүүлэх. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай төсвийг хувиарлах; Боловсролын багц хуулинд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн үзэл баримтлал, зарчимд нийцүүлсэн нэмэлт өөрчлөлтийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын оролцоотойгоор оруулах; Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг “тэгш хамруулах” хамруулах нэрийн дор тусгай анги нээн бөөгнөрүүлж байгааг зогсоох; Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулах үйл ажиллагааг шаардлагад нийцсэн хэлбэрээр мэргэжлийн байгууллагуудтай бодитой ажил хийх; ЕБС-ийн сургууль цэцэрлэгийн багш нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга барил эзэмшүүлэхдээ Төрийн болон ТББ-уудад бий болсон материаллаг нөөцийг ашиглах; Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулах боловсролд хамруулах зорилгоор загвар сургууль цэцэрлэгийг аймаг дүүргүүдэд бий болгох; Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай хуульд заасны дагуу тус хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх дүрэм журмаа боловсруулах; 6. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр: Хөдөлмөрийн хуулийн 111-р заалтын хэрэгжилтэнд тавих хяналтыг тухайн орон нутгийн ТББ-аар гэрээлэн гүйцэтгүүлэх; Хөгжлийн бэрхшээлтэй хүний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд явагдаж байгаа төсөл сонгон шалгаруулах ажлыг хоёр үе шаттай болгон нэгдүгээр үе шатыг Үндэсний хэмжээний төрийн бус байгууллагуудаас сонгон шалгаруулдаг болгох; Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа түр сургалт, хөдөлмөрт бэлтгэх, аж ахуй эрхлэлт, мэргэжил олгох сургалтууд болон бирж, хөдөлмөрт зуучлах үйлчилгээнүүдийн уялдаа холбоог хангах. Тухайлбал: Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд бэлтгэх сургалт ажилд зуучлах, ажлын байран дээрх сургалт, ажлын байранд дасгах ажиллагааг цогц байдлаар хэрэгжүүлэх; Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсөл, хөтөлбөр, сангийн хөрөнгийг Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газарт шилжүүлэх; Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд зарлагддаг төслийг “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-д хамааруулалгүйгээр сонгон шалгаруулах; Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих сангаас олгож байгаа зээлийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст квотоор, банкаар дамжуулахгүйгээр хуваарилдаг болгох ; Чанарын шаардлага хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг төр тэргүүн ээлжинд худалдан авдаг болох; ХХҮЕГ-аас иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх, ТББ-аар ажил үйлчилгээг гэрээлэн гүйцэтгүүлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ТББ-уудын мэдээллийн санг бий болгох замаар бичиг баримтыг давхардуулан шаардаж иргэд, байгууллагуудад хүндрэл учруулдаг байдлыг зогсоох; Протез ортопед тусгай хэрэгслийн нэр төрлийг нэмэгдүүлж жишиг үнийг зах зээлийн үнэд нийцүүлэх; Бие даан амьдрах үйлчилгээг бодитой хэрэгжүүлэх, төсөв мөнгөний асуудлыг шийдэх, журмыг боловсронгуй болгож батлах, хэрэгжилтийг эхлүүлэх; Төрийн албан хаагчид хуулийг буруу тайлбарлаж, хөгжлийн бэрхшээлтэй хүний тусламж үйлчилгээ авах боломжийг хязгаарлаж байгаа явдлыг таслан зогсоох; Хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгмийн даатгалынхаа үр шимийг хүртдэг болох; Оюуны бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд жирэмснээс хамгаалах арга хэрэгслийг хүчээр хэрэглэхийг шаардах, бэрхшээлийн хүнд хөнгөнөөс үл хамааран жирэмснээс хамгаалах арга хэрэгсэлийг компанит ажил байдлаар зохион байгуулдаг байдлыг зогсоох; Эх, хүүхдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрт тусгагдсан НҮЭМ-н мэдлэгийг ХБХ-т хүргэх тухай заалтын хэрэгжилтийг хангах; Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад угтах үйлчилгээний ажилтанг бий болгох замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настанууд, анх удаагаа эмнэлэгийн үйлчилгээ авч буй иргэдэд хүртээмжийг бий болгох; Эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглах, хүрч очих боломжтой байхад чиглэсэн бодлого гаргах тухай тус тус зөвлөмж гаргасан байна.
Play Pause Stop 10 seconds

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТАЛААРХ ДҮРЭМ, ЖУРАМ, СТАНДАРТЫН ЖАГСААЛТ /2023/

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТАЛААРХ ДҮРЭМ, ЖУРАМ, СТАНДАРТЫН ЖАГСААЛТ /2023/

-Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам /2017.07.04/ Засгийн газрын 197 дуга... 2025-06-06 23
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНД ОРОХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНД ОРОХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Засгийн газрын 2023 оны 402 дугаар тогтоолын 19 дүгээр хавсралтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхи... 2025-06-05 35
Бэрх биш ээлтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе!

Бэрх биш ээлтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе!

1. Найзуудаа хайрлая, ялгаварлахгүй байя! 2. Бүгдээрээ адилхан-хамтдаа тоглоё, хамтдаа инээ... 2025-06-05 26
Хүнсний үйлдвэр шарагч, бүрэгчээр сургаж ажилд авна.

Хүнсний үйлдвэр шарагч, бүрэгчээр сургаж ажилд авна.

/ Өмнө нь хүнсний үйлдвэрт ажиллаж байсан бол давуу тал болно/ Сарын цалин 1,8-2,0 сая төгрөг Ө... 2025-06-05 25

2025-06-05 20
ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, ТАЛБАЙН ТӨЛӨВЛӨЛТ, Техникийн шаардлага /MNS 6808: 2019/

ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, ТАЛБАЙН ТӨЛӨВЛӨЛТ, Техникийн шаардлага /MNS 6808: 2019/

Явган хүний замын өргөн Тэргэнцрийн хамгийн их өргөн 71 см байдаг учир явган хүний замын өргөн х... 2025-06-05 26
ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, ТАЛБАЙН ТӨЛӨВЛӨЛТ, Техникийн шаардлага /MNS 6808: 2019/

ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, ТАЛБАЙН ТӨЛӨВЛӨЛТ, Техникийн шаардлага /MNS 6808: 2019/

ЯВГАН ХҮНИЙ ЗОРЧИХ ЧӨЛӨӨ Явган хүний замын зорчих чөлөө гэж авто замын хашлаганаас барилга байгуу... 2025-06-05 32
ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Хөдөлмөрийн дотоод журам ҮЗЭХ ХОЛБООС: https://pdf.ac/2Yurpz ... 2025-06-04 33
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙН ТУХАЙ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН КОНВЕНЦ /хавсралт, эрх/

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙН ТУХАЙ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН КОНВЕНЦ /хавсралт, эрх/

1. Хуулийн өмнө тэгш байх эрх 2. Шүүх ажиллагаанд хүртээмжтэй оролцох эрх 3. Эрх чөлөө, хувийн... 2025-06-04 46
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга нартай уулзалт зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга нартай уулзалт зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах... 2025-06-03 37
СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ХАМГИЙН САЙН ХАЛАМЖ - ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ уриаг дэвшүү... 2025-05-31 34
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа (хөтөлбөр)-г шинэчлэн батлах тухай

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа (хөтөлбөр)-г шинэчлэн батлах тухай

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 01 дүгээр тогтоолыг гарга... 2025-06-03 40
ИРГЭНИЙ БАРИЛГЫН ТӨЛӨВЛӨЛТӨД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ШААРДЛАГЫГ ТООЦСОН ОРОН ЗАЙ, ОРЧИН, ҮНДСЭН ШААРДЛАГА /ШАТ/

ИРГЭНИЙ БАРИЛГЫН ТӨЛӨВЛӨЛТӨД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ШААРДЛАГЫГ ТООЦСОН ОРОН ЗАЙ, ОРЧИН, ҮНДСЭН ШААРДЛАГА /ШАТ/

Барилга байгууламжийн гаднах шатны гишгүүрийн өргөн 400мм-ээс багагүй, дотор шатанд 300мм-ээс бага... 2025-05-30 34
ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨР ЗАСАЛЧИД МОНГОЛД ЧУУЛЖ БАЙНА

ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨР ЗАСАЛЧИД МОНГОЛД ЧУУЛЖ БАЙНА

“Хөдөлмөр заслыг хүн бүрд” уриан дор Монголын Хөдөлмөр засалчдын холбооны III чуулган ... 2025-05-30 39
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР  ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол... 2024-06-24 16673
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр

Барилга хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 07 дугаар сарын 06-ны... 2023-09-27 9022
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэн олгож байна

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэн олгож байна

Цар тахлын үед эдийн засгийг сэргээх, эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах  ... 2020-05-28 7494
“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо

“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй х... 2019-12-03 7407
 “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ СУДЛАЛ НЬ САЛБАР ДУНДЫН ШИНЖЛЭХ УХААН БОЛОХ НЬ-2019” Сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ СУДЛАЛ НЬ САЛБАР ДУНДЫН ШИНЖЛЭХ УХААН БОЛОХ НЬ-2019” Сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хү... 2019-11-28 6826
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрт дадлагажуулах сургагч багшийг бэлтгэж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрт дадлагажуулах сургагч багшийг бэлтгэж байна

2019 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд МУ-н Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ХБХХЕГ болон ... 2019-11-20 6628
“Хэнийг ч бүү үлдээ”

“Хэнийг ч бүү үлдээ”

Жил бүрийн 3-р сарын 21-нд Дэлхийн дауны хам шинжийн өдөр тохиодог. 2020 онд энэ өдрийг ‘&rs... 2020-03-21 6602
Парламентийн мэтгэлцээн

Парламентийн мэтгэлцээн

НҮБ -аас жил бүрийн 12 дугаар сарын 03–ны өдрийг Хөгжлийн   бэрхшээлтэй хүний эрхи... 2019-11-28 6541
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХБХХЕГазарт ажиллалаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХБХХЕГазарт ажиллалаа

Өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх Хөгжлийн бэрхшээлтэй хүний хө... 2020-04-28 6489
“ХҮРТЭЭМЖТЭЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО”  өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

“ХҮРТЭЭМЖТЭЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсий... 2019-11-25 6013
МБУЧОС-ын оюутнуудын дунд “Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг Амжилттай зохион байгууллаа.

МБУЧОС-ын оюутнуудын дунд “Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг Амжилттай зохион байгууллаа.

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэ... 2019-12-02 6009
Агентлагийн нэрэмжит тугийг өртөөчлөн аялуулах аян амжилттай  үргэлжилж байна

Агентлагийн нэрэмжит тугийг өртөөчлөн аялуулах аян амжилттай үргэлжилж байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас санаачлан эхлүүлсэн “Эерэг хандлагы... 2020-01-10 5873
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг  нэмэгдүүлэхэд салбар дундын уялдаа чухал

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд салбар дундын уялдаа чухал

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамга... 2019-12-02 5272
Тулгуур эрхтний бэрхшээлтэй тэмдгийг хаанаас авах вэ?

Тулгуур эрхтний бэрхшээлтэй тэмдгийг хаанаас авах вэ?

"Тулгуур эрхтний бэрхшээлтэй" тэмдгийг хаанаас авах вэ? Олгох байгууллага: МОНГОЛ... 2022-10-07 4414
Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам

Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1.1. Энэ журмын зорилго нь төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэли... 2021-01-13 3809