Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг дэлхийн бусад орон хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэв

Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг дэлхий даяар энэ сарын 3-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон өнгөрүүлэхээр НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1992 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 37 дугаар чуулганаараа шийдвэрлэсэн билээ.

  • Өдгөө дэлхий даяар хөгжлийн бэрхшээлтэй нийт 1 тэрбум хүн амьдарч буйн 80 хувь нь хөгжиж буй орнуудад ногдож байна.
  • 60 болон түүнээс дээш насны нийт хүмүүсийн 46 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй.
  • Олон улсад 5 эмэгтэй тутмын 1 нь, 10 хүүхэд тутмын 1 нь хөгжлийн бэрхшээлтэй байгаа юм.

Харин Монгол Улсын хувьд хүн амын 3.1 хувь буюу 106169 хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа бөгөөд 0-18 насны хүүхдүүд 11.1 хувийг эзэлж байна.

Тэгвэл энэ өдрийг дэлхий даяар дараах орнууд хэрхэн тэмдэглэснээс сонирхуулбал:

Их Британи

Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг тохиолдуулан эдгээр  иргэдэд зориулсан инновацын төвийг ашиглалтад орууллаа. Түүнчлэн Засгийн газраас 2023 онд хэрэгжүүлэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг танилцуулав. Иргэдийн спортын оролцоог дэмжих чиглэлд голлон анхаарахаар энэхүү төлөвлөгөөнд тусгажээ.

Канад

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөөг Канадад анх удаа батлав. Энэхүү үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санхүүгийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцоход бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээр тусгасныг Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо онцолжээ.

Монгол Улс

Монгол Улс энэ жил Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг тохиолдуулан “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчимд тулгуурлан төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэйгээр хүргэх хүрээнд инновац, технологийн шинэ шийдлүүдийг бий болгоход анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд E-Mongolia, Е-halamj, E-Job системийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан бүртгэл, мэдээлэл, технологийн тохиргоотой хөгжүүлж, хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд Зайнаас зөвлөн туслах төв /duudlaga.mn/-ийг байгуулан ажиллуулж байна. Мөн ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран “Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх ажлын байранд дадлагажуулагчийг бэлтгэж эхэлжээ. Харин бүтээн байгуулалтын чиглэлд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Дархан-Уул, Дорнод, Дундговь, Хөвсгөл, Ховд аймгуудад Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв барих ажил амжилттай хэрэгжиж байна. Хөвсгөл аймгийн барилга ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан бол Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд аймгуудын барилга бүрэн баригдаж энэ онд багтаан ашиглалтад хүлээн авахад бэлэн боллоо.

Бангладеш

Бангладешийн Ерөнхийлөгч Абдул Хамид тус өдрийг тохиолдуулан олон нийтэд хандан хэлсэн үгэндээ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авьяас, чадварыг нээн илрүүлэх нь улс орны хөгжилд нэн чухал болохыг тодотгоод, энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, боловсролын тэтгэлэг олгох, мөн боловсролын тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, спорт цогцолбор байгуулах Засгийн газрын санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Энэтхэг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Нью Дели хотноо байрлах “Энэтхэгийн хаалга”-ыг (Дэлхийн I дайнд амь үрэгдсэн 84,000 цэргийн дурсгалыг хүндэтгэн байгуулсан) хөхөлбөр ягаан өнгөөр гэрэлтүүллээ. БНЭУ-ын Ерөнхийлөгч Драупади Мурму олон нийтэд хандан хэлсэн үгэндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжихэд боловсрол нэн чухал үүрэгтэйг онцлоод, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сайн боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх, гэртээ болон хүрээлэн буй нийгэмдээ аюулгүй амьдрах, карьер сонгох, ажил эрхлэлтийн тэгш боломжоор хангах чиглэлд ажиллахаа тодотголоо. Энэтхэгийн нийт хүн амын 2 хувийг хөгжлийн бэрхшээлтэй бүрдүүлж байгаа аж.

 

 

Play Pause Stop 10 seconds

Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд сургалтад хамрагдлаа

Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд сургалтад хамрагдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвтэй ха... 2023-02-07 42
Дулааны Хоёрдугаар цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанид сургалт, арга хэмжээг зохион байгууллаа

Дулааны Хоёрдугаар цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанид сургалт, арга хэмжээг зохион байгууллаа

Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйл, МУ-ын Засгийн газрын 253 дугаар тогтоол “Хөгжлийн... 2023-01-26 88
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй 2022 оны шилдгүүдийг шалгарууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй 2022 оны шилдгүүдийг шалгарууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдгүүд шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2023.01.... 2023-01-14 130
“Нэг сургууль-нэг хүүхэд” аян шилдгүүдээ шалгарууллаа

“Нэг сургууль-нэг хүүхэд” аян шилдгүүдээ шалгарууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөг... 2023-01-09 149
2022 оны онцлох ажил 10

2022 оны онцлох ажил 10

Харааны бэрхшээлтэй иргэдэд үндэсний язгуур урлагийг түгээн дэлгэрүүлэх төсөл хэрэгжүүллээ Хараа... 2022-12-30 141
2022 оны онцлох ажил 9

2022 оны онцлох ажил 9

Хүүхдүүд маань Жюү жицүгийн дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцлоо Хөгжлийн бэрхшээлтэй хүү... 2022-12-29 131
2022 оны онцлох ажил 8

2022 оны онцлох ажил 8

Цахим эмнэлэг боллоо “AXIS” компанитай хамтран Цахим эмнэлгийн системд программын са... 2022-12-28 111
2022 оны онцлох ажил 7

2022 оны онцлох ажил 7

“GLOBAL IT CHALLENGE-2022” УРАЛДААН Ази номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхш... 2022-12-27 144
2022 оны онцлох ажил 6

2022 оны онцлох ажил 6

“Монгол дохионы хэлний хэлмэрч” МБУЧОС нь Азийн хөгжлийн банкны “Хөгжлийн бэрх... 2022-12-26 155
2022 оны онцлох ажил 5

2022 оны онцлох ажил 5

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл хуралдлаа МУ-ын Засгийн газрын 2022 оны ... 2022-12-23 147
2022 оны онцлох ажил 4

2022 оны онцлох ажил 4

DISABILITY EXPO-2022 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн "DISABILITY EXPO-2022" арга... 2022-12-22 101
2022 оны онцлох ажил 3

2022 оны онцлох ажил 3

“Хөгжлийн бэрхшээл ба тэгш хүртээмж-2022” эрдэм шинжилгээний хурал Олон Улсын Хөгжли... 2022-12-21 106
2022 оны онцлох ажил 2

2022 оны онцлох ажил 2

Монгол Абилимп-2022 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд “Монгол Абилимп–2022” м... 2022-12-20 106
2022 оны онцлох ажил 1

2022 оны онцлох ажил 1

Дүнжингарав марафонд 1500 гаруй тамирчин оролцлоо Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэгш оро... 2022-12-19 105
“Хөгжлийн бэрхшээлтэй холбоотой нэр томьёоны асуудлаар санал нэгтгэх” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

“Хөгжлийн бэрхшээлтэй холбоотой нэр томьёоны асуудлаар санал нэгтгэх” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар хэрэгжүүлж буй хууль тогтоомжид тус... 2022-12-20 167
Төрийн бус байгууллагын удирдлага, гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

Төрийн бус байгууллагын удирдлага, гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаала... 2022-12-12 206
Монголын Дауны холбооны Хөдөлмөр сургалтын төвийн төслийн нээлт боллоо

Монголын Дауны холбооны Хөдөлмөр сургалтын төвийн төслийн нээлт боллоо

Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад харилцааны Яамны Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монголын Да... 2022-12-07 285
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулахад туслалцаа үзүүлэх “дэмжлэгийн баг”-т мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулахад туслалцаа үзүүлэх “дэмжлэгийн баг”-т мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хол... 2022-12-07 196
“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ” НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛГИЙН УРАЛДААНЫ ХУГАЦАА СУНГАГДЛАА.

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ” НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛГИЙН УРАЛДААНЫ ХУГАЦАА СУНГАГДЛАА.

“Монгол Улсын Засгийн газраас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн... 2021-02-10 8855
ТББ-ууд дохионы хэлийг ажил мэргэжлийн  индекст оруулах санал гаргалаа

ТББ-ууд дохионы хэлийг ажил мэргэжлийн индекст оруулах санал гаргалаа

ХБХХЕГ-ын дарга Э.Тамир сонсголын бэрхшээлийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай уулзаж, аж... 2020-09-24 7439
ХБХХЕГ-ын дарга Э.Тамир харьяа төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

ХБХХЕГ-ын дарга Э.Тамир харьяа төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

ХБХХЕГ-ын дарга Э.Тамир тус агентлагийн харьяа Сэргээн засах төв, ХБ-тэй хүүхдийн сэргээн засах хө... 2020-09-22 7147
“Сонсгол хамгаалах дэлхийн өдөр”  03 дугаар сарын 03

“Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” 03 дугаар сарын 03

  Жил бүрийн 03 дугаар сарын 03-ны өдрийг ДЭМБ-аас “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр&rd... 2020-03-03 5002
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй

Энэ сарын 19-нд Сэргээн Засалт, Сургалт, Үйлдвэрлэлийн Төвийн МБУЧОС /Мэргэжлийн боловсрол, ур чад... 2019-06-24 4895
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэн олгож байна

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэн олгож байна

Цар тахлын үед эдийн засгийг сэргээх, эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах  ... 2020-05-28 4582
“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо

“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй х... 2019-12-03 4570
4 дүгээр сарын 2  “Аутизмыг таниулах дэлхийн өдөр”

4 дүгээр сарын 2 “Аутизмыг таниулах дэлхийн өдөр”

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 62/139 тогтоолоор жил бүрийн 4 дүгээр сарын 2-ны өдрийг “Аутизмыг ... 2020-04-02 4454
 “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ СУДЛАЛ НЬ САЛБАР ДУНДЫН ШИНЖЛЭХ УХААН БОЛОХ НЬ-2019” Сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ СУДЛАЛ НЬ САЛБАР ДУНДЫН ШИНЖЛЭХ УХААН БОЛОХ НЬ-2019” Сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хү... 2019-11-28 4427
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрт дадлагажуулах сургагч багшийг бэлтгэж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрт дадлагажуулах сургагч багшийг бэлтгэж байна

2019 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд МУ-н Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ХБХХЕГ болон ... 2019-11-20 4154
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХБХХЕГазарт ажиллалаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХБХХЕГазарт ажиллалаа

Өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх Хөгжлийн бэрхшээлтэй хүний хө... 2020-04-28 4123
“Хэнийг ч бүү үлдээ”

“Хэнийг ч бүү үлдээ”

Жил бүрийн 3-р сарын 21-нд Дэлхийн дауны хам шинжийн өдөр тохиодог. 2020 онд энэ өдрийг ‘&rs... 2020-03-21 3983
Парламентийн мэтгэлцээн

Парламентийн мэтгэлцээн

НҮБ -аас жил бүрийн 12 дугаар сарын 03–ны өдрийг Хөгжлийн   бэрхшээлтэй хүний эрхи... 2019-11-28 3815
“ХҮРТЭЭМЖТЭЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО”  өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

“ХҮРТЭЭМЖТЭЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсий... 2019-11-25 3559
МБУЧОС-ын оюутнуудын дунд “Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг Амжилттай зохион байгууллаа.

МБУЧОС-ын оюутнуудын дунд “Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг Амжилттай зохион байгууллаа.

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэ... 2019-12-02 3514
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг  нэмэгдүүлэхэд салбар дундын уялдаа чухал

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд салбар дундын уялдаа чухал

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамга... 2019-12-02 3423
Агентлагийн нэрэмжит тугийг өртөөчлөн аялуулах аян амжилттай  үргэлжилж байна

Агентлагийн нэрэмжит тугийг өртөөчлөн аялуулах аян амжилттай үргэлжилж байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас санаачлан эхлүүлсэн “Эерэг хандлагы... 2020-01-10 3369