Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй орон тоо тутамд ногдох төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх журам

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 144.3-т заасан төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Энэ журмын 2.1-д заасан төлбөрөөс хөнгөлүүлэх, чөлөөлүүлэх аж ахуйн нэгж, байгууллага нь дор дурдсан этгээдэд мөн журмын 3.1-д заасны дагуу дэмжлэг үзүүлсэн байна:

1.2.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан хөгжлийн бэрхшээлтэй хүн;

1.2.2.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2-т заасан хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа асаргааны тэтгэмж авагч.

Хоёр.Төлбөрийг төвлөрүүлэх

2.1.Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд ногдох Хөдөлмөрийн тухай хуулийн 144.3-т заасан төлбөр (цаашид “төлбөр” гэх)-ийг сар бүрийн 25-ны өдрийн дотор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх ба уг төлбөрийг урьдчилан төлж болно.

2.2.Энэ журмын 2.1-д заасан төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэх чиг үүргийг аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага хэрэгжүүлнэ.

2.3.Аж ахуйн нэгж, байгууллага жил бүрийн 1 дүгээр сард багтаан нийт ажлын байрны болон хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулах ажлын байрны мэдээллийг хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, тухайн жилд төлбөр төлөх хуваарийг харьяалах аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагатай тохиролцон баталгаажуулна. Төлбөр төлөх хуваарийг баталгаажуулахад тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн холбогдох тайлангаар баталгаажсан нийт ажилтны тоо, үүнээс хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулбал зохих болон ажиллуулж байгаа орон тоо, төлбөрийн нийт хэмжээ зэргийг харгалзан үзнэ.

2.4.Аж ахуйн нэгж, байгууллага нь нийт ажилтны тоо, орон тооны бүтцэд өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүр харьяа аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагад мэдэгдэх бөгөөд мөн тохиолдолд энэ журмын 2.3-т заасан төлбөр төлөх хуваарьт өөрчлөлт оруулж болно.

Гурав.Төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх

3.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 144.4-т заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүний болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг гэрээгээр байнга худалдан авах зэргээр тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн ажил олгогчийг дараах дүнгээр төлбөрөөс хөнгөлнө:

3.1.1.хөгжлийн бэрхшээлтэй хүний болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг 6 сараас доошгүй хугацаатай гэрээ байгуулж худалдан авсан бол худалдан авсан бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнийн дүнгээр;

3.1.2.хөгжлийн бэрхшээлтэй хүн болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүн хөдөлмөр эрхлэхэд шаардагдах ажлын багаж, тоног төхөөрөмж худалдан авахад нь дэмжлэг үзүүлсэн бол уг үзүүлсэн дэмжлэгийн үнийн дүнгээр.

3.2.Аж ахуйн нэгж, байгууллагын энэ журмын 3.1.1, 3.1.2-т заасны дагуу үзүүлсэн дэмжлэгийн үнийн дүн мөн журмын 2.3-т заасан хуваарийн дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх төлбөрөөс илүү гарсан тохиолдолд төлбөрөөс чөлөөлнө.

3.3.Аж ахуйн нэгж, байгууллага энэ журмын 3.1, 3.2-т заасны дагуу төлбөрөөс хөнгөлүүлэх, эсхүл чөлөөлүүлэх тухай албан хүсэлтээ харьяа аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагад хандан цахим, эсхүл цаасан хэлбэрээр гаргах бөгөөд хүсэлтэд дараах

баримт бичгийг хавсаргана:

3.3.1.энэ журмын 3.1-д заасан дэмжлэг үзүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний асаргааны тэтгэмж авдаг талаарх мэдээлэл;

3.3.2.хөгжлийн бэрхшээлтэй хүний болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг худалдан авах хүчин төгөлдөр гэрээ, худалдан авсан бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлбөрийг төлсөн санхүүгийн баримт;

3.3.3.хөгжлийн бэрхшээлтэй хүн болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүн хөдөлмөр эрхлэхэд шаардагдах ажлын багаж, тоног төхөөрөмж худалдан авахад нь дэмжлэг үзүүлсэн тухайг нотлох худалдах, худалдан авах гэрээ, төлбөр төлсөн санхүүгийн баримт зэрэг холбогдох баримт бичиг.

3.4.Энэ журмын 3.1-д заасан дэмжлэг үзүүлэх бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, ажлын багаж, тоног төхөөрөмжийн үнэ нь зах зээлийн дундаж үнээс илүүгүй байх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагын үзүүлсэн дэмжлэгийн дүн татварын хууль тогтоомжид заасан төлбөрийн баримтаар баталгаажсан байна.

3.5.Төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх шийдвэрийг энэ журмын 2.3-т заасан төлбөр төлөх хуваарь, мөн журмын 3.3-т заасан баримт бичиг, 3.4-т заасан төлбөрийн баримт, 3.8-д заасан мэдээллийг тус тус үндэслэн аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага тухай бүр гаргана.

3.6.Аж ахуйн нэгж, байгууллага энэ журмын 2.1-д заасны дагуу төлбөрийг урьдчилан төлсний дараа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авсан, мөн энэ журмын 3.1-д заасан дэмжлэг үзүүлсэн тохиолдолд аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага холбогдох тооцоог хийж, урьдчилж төлсөн илүү төлбөрийг буцаан олгоно.

3.7.Аж ахуйн нэгж, байгууллага болон аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага санхүүгийн жилийн эцэст тухайн аж ахуйн нэгж, байгууллагын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлсөн төлбөр болон төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн дүнг эцэслэн нийлж, тооцоог дуусгавар болгоно.

3.8.Энэ журмын 2.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны тоо, үүнээс хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулбал зохих болон ажиллуулж байгаа орон тоо, төлбөрийн хэмжээ, хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэмжээ зэрэг холбогдох мэдээллийг хөдөлмөр, татвар, нийгмийн даатгал, бүртгэлийн асуудал хариуцсан байгууллагууд харилцан солилцож, мэдээллийн систем үүсгэж ажиллана. Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдээллийн системийг удирдлагаар ханган ажиллана

Дөрөв.Төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд

хяналт тавих, мэдээлэх

4.1.Хууль тогтоомжоор хориглосноос бусад тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагын төлбөрийг хөнгөлсөн, чөлөөлсөн тухай мэдээлэл олон нийтэд нээлттэй, ил тод байна.

4.2.Төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагын болон төлбөрөөс хөнгөлсөн, чөлөөлсөн дүнгийн талаарх мэдээлэл, аж ахуйн нэгж, байгууллагаас дэмжлэг авсан хөгжлийн бэрхшээлтэй хүний болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний тоо, гарсан үр дүнгийн талаарх мэдээлэл, тайланг аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор гаргаж хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь мэдээлэл, тайланг нэгтгэж, жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлагнаж ажиллана.

4.3.Төлбөрийг төвлөрүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд тавих хяналтыг хуулиар олгосон эрхийн хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллага, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.

4.4.Журмын хэрэгжилтэд хөдөлмөрийн харилцааны асуудлаар мэргэшсэн төрийн бус байгууллага хууль тогтоомжийн дагуу олон нийтийн хяналт тавьж болно.

4.5.Энэ журмыг зөрчсөн буруутай албан тушаалтан, хуулийн этгээд, хүнд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

Монгол Улсын Засгийн газрын тогтоол 

Дугаар 253 Линк: 4c684-t-lb-riyg-h-ng-l-h-ch-l-l-h-.pdf

 

 

 

Play Pause Stop 10 seconds

Оюуны өмчийн газрын албан хаагчдад танхимын сургалт зохион байгууллаа

Оюуны өмчийн газрын албан хаагчдад танхимын сургалт зохион байгууллаа

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх хөгжлийн бэрхшэ... 2024-04-18 14
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг хэлэлцлээ

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг хэлэлцлээ

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн үзэл санаанд нийцүүлж, УИХ-аас Хөгжл... 2024-04-15 33
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл хуралдлаа

Уулзалт Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн хурлаар үргэл... 2024-04-09 66
Дархан-Уул аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөс 400 гаруй хүн үйлчилгээ авсан байна

Дархан-Уул аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөс 400 гаруй хүн үйлчилгээ авсан байна

Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл ажиллагаатай ХНХ-ын сайд Х.Булга... 2024-04-06 47
“Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалт боллоо

“Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалт боллоо

Соёл урлагийн их сургуулиас “Ялгаатай байдлыг ойлгоё, хүндэлье” сарын аяныг “Мэд... 2024-04-04 56
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн богино хугацааны бие даан амьдрах хөтөлбөрийн танилцуулга боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн богино хугацааны бие даан амьдрах хөтөлбөрийн танилцуулга боллоо

Жайка ОУБ-аас Өвсний үндэс төслийн шугамаар Монгол дахь бие даан амьдрах төвийн Чадавхыг хөгжүүлэх... 2024-03-27 92
Ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагааны хэрэгжилтийг гэрээлэн гүйцэтгэх аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах зарлал

Ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагааны хэрэгжилтийг гэрээлэн гүйцэтгэх аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах зарлал

Ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагааны хэрэгжилтийг гэрээлэн гүйцэтгэх аж ахуйн нэгж, төри... 2024-03-26 310
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Зөвлөлийн ээлжит хурал боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Зөвлөлийн ээлжит хурал боллоо

Хурлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх... 2024-03-22 79
Ойлгоё, найзалъя, бүтээе” арга хэмжээ зохион байгуулагдлаа

Ойлгоё, найзалъя, бүтээе” арга хэмжээ зохион байгуулагдлаа

Өнөөдөр буюу 03 дугаар сарын 21-ний өдөр “Дэлхийн дауны өдөр” тохиож байна. Энэхүү өдр... 2024-03-21 71
“Боловсролд тэгш хамруулах нь” нөлөөллийн сургалт зохион байгуулагдлаа

“Боловсролд тэгш хамруулах нь” нөлөөллийн сургалт зохион байгуулагдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийн онцлог хэрэгцээнд нийцсэн дэмжлэг үзүүлж тухайн хүүхдийг үе тэн... 2024-03-26 83
“Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалт”-ын зарлал

“Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалт”-ын зарлал

Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-тай хамт... 2024-03-21 293
Монгол дохионы хэлний хэлмэрч мэргэжлийн ангийн төгсөлт боллоо

Монгол дохионы хэлний хэлмэрч мэргэжлийн ангийн төгсөлт боллоо

2023-2024 оны хичээлийн жилд Сэргээн Засалт, Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн Мэргэжлийн Боловсрол, Ур... 2024-03-15 79
Ажлын хэсгийн уулзалт зохион байгуулагдлаа

Ажлын хэсгийн уулзалт зохион байгуулагдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний мэдээллийн сантай болох, тоон мэдээллийн нэгдмэл байдлыг хангаж бусад... 2024-02-29 142
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний  хөдөлмөрлөх чадварт үнэлгээ хийх арга хэрэгсэл сургалтыг зохион байгууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрлөх чадварт үнэлгээ хийх арга хэрэгсэл сургалтыг зохион байгууллаа

Үйлдлийн олон улсын ангилал (ҮОУА)-д суурилан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний  хөдөлмөрлөх чадва... 2024-02-29 151
Бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний цахим

Бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний цахим

Бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний цахим  Каталогийг д... 2024-02-28 147
ИНЕГ-ын албан хаагчдад хандлага, ойлголтын сургалт зохион байгууллаа

ИНЕГ-ын албан хаагчдад хандлага, ойлголтын сургалт зохион байгууллаа

Иргэний нисэхийн ерөнхий газар Мэдээллийн цаг арга хэмжээгээрээ танхим, цахим хосолсон хэлбэрээр х... 2024-02-23 108
Ажил олгогч байгууллагуудад нөлөөллийн сургалт зохион байгууллаа

Ажил олгогч байгууллагуудад нөлөөллийн сургалт зохион байгууллаа

ҮСХ-ны мэдээгээр манай улсад нийт хүн амын 3.3 хувь буюу 115,115 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа... 2024-02-22 135
Хөдөлмөр эрхлэлт, боловсрол, нийгмийн хамгааллын үйл ажиллагааны тоо мэдээ

Хөдөлмөр эрхлэлт, боловсрол, нийгмийн хамгааллын үйл ажиллагааны тоо мэдээ

Хөдөлмөр эрхлэлт, боловсрол, нийгмийн хамгааллын үйл ажиллагааны тоо мэдээ ... 2024-02-15 167
“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ” НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛГИЙН УРАЛДААНЫ ХУГАЦАА СУНГАГДЛАА.

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ” НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛГИЙН УРАЛДААНЫ ХУГАЦАА СУНГАГДЛАА.

“Монгол Улсын Засгийн газраас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн... 2021-02-10 11092
ТББ-ууд дохионы хэлийг ажил мэргэжлийн  индекст оруулах санал гаргалаа

ТББ-ууд дохионы хэлийг ажил мэргэжлийн индекст оруулах санал гаргалаа

ХБХХЕГ-ын дарга Э.Тамир сонсголын бэрхшээлийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай уулзаж, аж... 2020-09-24 9607
ХБХХЕГ-ын дарга Э.Тамир харьяа төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

ХБХХЕГ-ын дарга Э.Тамир харьяа төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

ХБХХЕГ-ын дарга Э.Тамир тус агентлагийн харьяа Сэргээн засах төв, ХБ-тэй хүүхдийн сэргээн засах хө... 2020-09-22 9044
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр

Барилга хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 07 дугаар сарын 06-ны... 2023-09-27 8799
“Сонсгол хамгаалах дэлхийн өдөр”  03 дугаар сарын 03

“Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” 03 дугаар сарын 03

  Жил бүрийн 03 дугаар сарын 03-ны өдрийг ДЭМБ-аас “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр&rd... 2020-03-03 7566
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй

Энэ сарын 19-нд Сэргээн Засалт, Сургалт, Үйлдвэрлэлийн Төвийн МБУЧОС /Мэргэжлийн боловсрол, ур чад... 2019-06-24 7484
4 дүгээр сарын 2  “Аутизмыг таниулах дэлхийн өдөр”

4 дүгээр сарын 2 “Аутизмыг таниулах дэлхийн өдөр”

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 62/139 тогтоолоор жил бүрийн 4 дүгээр сарын 2-ны өдрийг “Аутизмыг ... 2020-04-02 6740
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэн олгож байна

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэн олгож байна

Цар тахлын үед эдийн засгийг сэргээх, эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах  ... 2020-05-28 6332
“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо

“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй х... 2019-12-03 6224
 “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ СУДЛАЛ НЬ САЛБАР ДУНДЫН ШИНЖЛЭХ УХААН БОЛОХ НЬ-2019” Сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ СУДЛАЛ НЬ САЛБАР ДУНДЫН ШИНЖЛЭХ УХААН БОЛОХ НЬ-2019” Сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хү... 2019-11-28 5950
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрт дадлагажуулах сургагч багшийг бэлтгэж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрт дадлагажуулах сургагч багшийг бэлтгэж байна

2019 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд МУ-н Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ХБХХЕГ болон ... 2019-11-20 5684
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХБХХЕГазарт ажиллалаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХБХХЕГазарт ажиллалаа

Өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх Хөгжлийн бэрхшээлтэй хүний хө... 2020-04-28 5667
“Хэнийг ч бүү үлдээ”

“Хэнийг ч бүү үлдээ”

Жил бүрийн 3-р сарын 21-нд Дэлхийн дауны хам шинжийн өдөр тохиодог. 2020 онд энэ өдрийг ‘&rs... 2020-03-21 5611
Парламентийн мэтгэлцээн

Парламентийн мэтгэлцээн

НҮБ -аас жил бүрийн 12 дугаар сарын 03–ны өдрийг Хөгжлийн   бэрхшээлтэй хүний эрхи... 2019-11-28 5526
“ХҮРТЭЭМЖТЭЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО”  өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

“ХҮРТЭЭМЖТЭЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсий... 2019-11-25 5139
МБУЧОС-ын оюутнуудын дунд “Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг Амжилттай зохион байгууллаа.

МБУЧОС-ын оюутнуудын дунд “Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг Амжилттай зохион байгууллаа.

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэ... 2019-12-02 5076
Агентлагийн нэрэмжит тугийг өртөөчлөн аялуулах аян амжилттай  үргэлжилж байна

Агентлагийн нэрэмжит тугийг өртөөчлөн аялуулах аян амжилттай үргэлжилж байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас санаачлан эхлүүлсэн “Эерэг хандлагы... 2020-01-10 4993