2022.08.30

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 11–ний өдрийн 1 дүгээр тогтоолын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан  ”Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 4.1 дахь заалт, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/116 тоот Ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудыг сонгон шалгаруулалтыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах тул оролцогчдыг урьж байна.

Хамрах хүрээ:

  1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах сонирхолтой аж ахуйн нэгж
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 144-р зүйлийн 2-т Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулахгүй байгаа аж ахуйн нэгж
  3. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр тасралтгүй гурваас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай төрийн бус байгууллага

Аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын ажлын байрны дадлагажуулагчид тавигдах шаардлага:

  • Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалтад хамрагдсан байх
  • Ажлын байрны дадлагажуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй ажиллаж байсан туршлагатай, дохионы хэлний зохих мэдлэгтэй;
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой;
  • Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголттой, энэ талаар сургалтад хамрагдсан, хөгжлийн бэрхшээлийн хэлбэр, түүнд тохирсон хэрэгцээ шаардлагын талаар мэдлэг, туршлагатай;
  • Биеэ зөв авч явдаг ажлын цаг баримталдаг, хувийн зохион байгуулалт сайтай,  ажлын ачаалал даах чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний Word, PowerPoint, Excel программыг ашиглан илтгэл тавих, тайлан бичих чадвартай
  • Багаар ажиллах, бусдыг манлайлах чадвартай;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тухайн ажлын байранд шаардагдах ур чадвар, техникийг үлгэрлэх замаар сургах чадвартай байх,

-Өөрийн ажлын байранд зуучлахаар сонгосон хөгжлийн бэрхшээлтэй иргэний нөхцөл байдал, ур чадвар, хэрэгцээ шаардлагын талаарх мэдээллийг ажил олгогчдод ойлгуулах, түүнийгээ тайлбарлах чадвартай.

Аж ахуйн нэгжийн бүрдүүлэх баримт бичиг       

  1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хандсан албан хүсэлт
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Ажлын байрны дадлагажуулагчаар ажиллах ажилд дадлагажуулагчийн анкет
  4. Байгууллагын үйл ажиллагааны тайлан, сул орон тооны захиалгын мэдээлэл
  5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авах ажлын байрны захиалгыг тодорхойлсон байх.
  6. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар ханган дадлагажуулах ерөнхий төсөл, төлөвлөгөө
  7. 2020-2021 оны баталгаажсан санхүүгийн тайлан
  8. Байгууллагын үндсэн үйл ажиллагааны сүүлийн хоёр жилийн тайлан

 

Төрийн бус байгууллагын бүрдүүлэх баримт бичиг           

  1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хандсан албан хүсэлт
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Ажлын байрны дадлагажуулагчаар ажиллах ажилд дадлагажуулагчийн анкет
  4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах, дадлагажуулах, ажил олгогчийн судалгаатай байх.
  5. Ажил олгогч байгууллагуудын ажлын байрны захиалгыг тодорхойлсон байх.
  6. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар ханган дадлагажуулах ерөнхий төсөл, төлөвлөгөө
  7. 2020-2021 оны баталгаажсан санхүүгийн тайлан
  8. Байгууллагын үндсэн үйл ажиллагааны сүүлийн хоёр жилийн тайлан

Ажлын байрны дадлагажуулагчтай аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын баримт бичиг, материалыг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагаас өмнө хүлээн авна.

Хаяг: Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Эрхүүгийн гудамж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Бодлогын хэрэгжилтийн газар 3 давхарт 302 тоот

Утас: 77073008