ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ЗАРЛАЛ
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь “Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Энэхүү зөвлөн туслах үйлчилгээний сонгон шалгаруулалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг дараах багцад саналаа ирүүлэхийг урьж байна. Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээд нь 2-с илүү багцад санал ирүүлэхгүй байхын анхаарна уу.
Энэхүү тендер шалгаруулалт нь дараах багцаас бүрдэнэ. Үүнд:
Багц 1: Сүхбаатар дүүрэг 207 Аж ахуйн нэгж, байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх,/нийт мөнгөн дүн: 22,222,223₮/
Багц 2: Сүхбаатар дүүрэг 207 Аж ахуйн нэгж, байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, /нийт мөнгөн дүн: 22,222,223₮/
Багц 3: Сонгинохайрхан, Багануур, Налайх, Багахангай,Хан-Уул дүүрэг 209 Аж ахуйн нэгж, байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, /нийт мөнгөн дүн: 22,222,223₮/
Багц 4: Чингэлтэй дүүрэг 207 Аж ахуйн нэгж, байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, /нийт мөнгөн дүн: 22,222,223₮/
Багц 5: Баянзүрх дүүрэг 207 Аж ахуйн нэгж, байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, /нийт мөнгөн дүн: 22,222,223₮/
Багц 6: Баянгол дүүрэг 207 Аж ахуйн нэгж, байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, /нийт мөнгөн дүн: 22,222,223₮/
Багц 7: Хан-Уул дүүрэг 207 Аж ахуйн нэгж, байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, /нийт мөнгөн дүн: 22,222,223₮/
Багц 8: Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх,Хан-Уул 207 Аж ахуйн нэгж, байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, /нийт мөнгөн дүн: 22,222,223₮/
Багц 9: Хан-Уул дүүрэг 207 Аж ахуйн нэгж, байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, /нийт мөнгөн дүн: 22,222,223₮/
- Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ.
Үүнд:
- Байгууллагын ерөнхий танилцуулга нотариатаар батлуулах шаардлагагүй, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар нотариатаар баталгаажуулах
- Зөвлөн туслах хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /голлох боловсон хүчний ур чадварын мэдээлэл, туршлага/
- Ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл /сүүлийн 2 жил буюу 2020, 2021 оны байдлаар/
- Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /2020, 2021 онуудын санхүүгийн баталгаажсан тайлан, татвар, шүүх, нийгмийн даатгалд өр төлбөргүй тухай тодорхойлолтын хамт ирүүлэх
- Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь 2-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх
- Оролцож буй зөвлөхүүд нь санал болгож буй багцыг 4 сарын хугацаанд чанартай гүйцэтгэх талаар төлөвлөгөөг ирүүлнэ.
- Сонирхсон этгээд нь мэдүүлгээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр 2022 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 10.00 цагийн дотор ирүүлнэ үү.
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Эрхүүгийн гудамж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, info@gadpwd.gov.mn, http://www.facebook.com/gadpwd, Утас:(976)7707-3000, (976)7707-3008
https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1653356067440